2026 ОНЫ 06 САРЫН 06, БЯМБА ГАРИГ
Налайх Баянзүрх Багануур Багахангай Хан-Уул Сүхбаатар Чингэлтэй Сонгинохайрхан Баянгол

Зөвлөмж, Зөвлөгөө

Та бүхэн амралт, зугаалга, аялалаар явахдаа бага насны хүүхдээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж анхаарлаа бүү сулруулаарай 😍НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД😍
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Шар усны үерийн үед үүсэх бактерийн халдварын эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг дагаарай‼️
2024/03/21
Сар шинийн өдрүүдээо хүүхэд багачуудаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх санамжийг хүргэж байна.
2024/02/09
XVII-р жарны "Хилэнт эх хэмээх модон луу жил"-ийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
2024/02/09
ЖИЛ БҮРИЙН 11 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ДАРАА ОНЫ 5 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН БАЙДАГ.
Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор:
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг. Иймээс хурдан морины уралдаанд бага насны хүүхдийг оролцуулж, хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.
2024/02/09

Видео мэдээ

Гэр бүлийн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал контентийн ээлжит дугаарыг хүргэж байна.
2023/12/15
Дэлхийн Хүүхдийн Өдрийг тохиолдуулан хүүхэд бүрийн эрхийг хангасан ИЛҮҮ ТЭГШ, ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ нийгмийг бүтээхийн төлөө та бидэнтэй нэгдээрэй.
One team for children’s rights
This #WorldChildrensDay, let’s stand up for a more equal, inclusive world #ForEveryChild.
UNICEF Mongolia
Э. Ариунтамир
Battur Batbaatar
Khulan Onolbaatar
Khandsuren Gantogtokh
Tommy Bilguun
Chinzorig Baatarsukh
2023/11/28
Гэр бүлийн харилцаа, хандлага, үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил болон гэр бүлийн сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал подкастыг хүргэж байна.
2023/10/25
Гэр бүлийн харилцаа, хандлага, үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил болон гэр бүлийн сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал подкастыг хүргэж байна.
2023/10/25
Гэр бүлийн харилцаа, хандлага, үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил болон гэр бүлийн сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал контентийг хүргэж байна.
2023/10/25
Гэр бүлийн боловсрол олгох "Хайрын өрөг" цуврал контентийн ээлжит дугаарыг хүргэж байна.
2023/10/25

Цаг үеийн мэдээ

2025/04/15
•	Цахим сүлжээнд нийтэлж байгаа зүйлээсээ шалтгаалж олон нийт, найзууд, сонгосон найзууд эсвэл зөвхөн өөрт /public, friends, close friend, only me/ гэсэн сонголтуудын тохиромжтойг сонгож хэнтэй хуваалцахаа нарийн хянамгай шийдэж байх хэрэгтэй.
•	Аливаа нийтлэл дээр өөрийгөө тааглах /tag/, эсвэл тааглахгүй, мэншион /mention/ хийхгүй байхад анхаарна. Тааглах гэдэг нь тухайн зураг болон пост дээр байгаа хүнийг нэр заан оруулахыг хэлнэ. Мэншион гэдэг нь тухайн хүнийг нэр дурдахад ашигладаг бөгөөд Фэйсбүүк автоматаар тухайн хүний аккаунтын нэрийг гаргахад автоматаар санал болгох байдлаар гарч ирдэг.
•	Хэт хувийн чанартай мэдээллийг зөвхөн нэг хүнтэй ч цахим орчинд хуваалцсан бай (мессенжер болон бусад) энэ мэдээлэл нь цааш хальж, өөр олон хүмүүст харагдаж болзошгүй гэдгийг санаж явах хэрэгтэй.
•	Хил хязгаараа тогтоогоорой. Цахим орчинд эерэг байж, сөрөг сэтгэгдэл, үйлдлүүдийг аль болох хязгаарлах нь зүйтэй. Учир нь цахим сүлжээнд сөрөг байх нь цахим сүлжээн дэх нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй. Нийгмийн цахим сүлжээнд байршуулсан зураг, хуваалцсан зүйлс зэргийг ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхэн, багш нар цаашлаад ирээдүйн ажил олгогч, их сургуулийн багш нар харж болох учир анхааралтай байх нь чухал.
2025/02/27
2025/02/03
2025/01/30
Нэг цэгийн үйлчилгээ ажиллаж эхэллээ.
2025/01/28
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягт шинэчилсэнийг үндэслэн уг мэдүүлгийг нөхөх зааврыг Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар баталж, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Мэдүүлэг гаргагч нь 2024 оны ХАСХОМ-т өөрийн давхар эрхэлдэг ажлын мэдээлэл, мөн гэр бүлийн гишүүдийн болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгийг мэдүүлэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалттай болсон байна.

Ийнхүү мэдүүлэг гаргагч нь Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтрэн 2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, 2025 оны 2 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.
2025/01/07

Харъяа байгууллагуудын мэдээ

👉Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран хэлтсийн даргын удирдамж, хуваарийн дагуу тус дүүрэг дэх 10 асрамж халамжийн төвд “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журам”-ын 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын төлөвлөгөө”, А/33 дугаар тушаалаар батлагдсан 2026 оны “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт”-ыг үндэслэн дүүргийн дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журам" тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж, холбогдох хяналтын хуудсаар эрсдэлийн болон хууль сахин мөрдөлтийн түвшинг тогтоож, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гэмт хэрэг зөрчил,  болзошгүй эрсдэлийг илрүүлэх, судалгаа хийх хяналт шалгалтыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал зохион байгуулж ажиллалаа.
2026/06/03
✅Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Баянзүрх дүүргийн хүүхдийн баяр”-ын арга хэмжээг 4 дүгээр хороо, хотхоны хөлбөмбөгийн талбай “Гүег хотхон”-д амжилттай зохион байгууллаа.
👉Тус хэлтсийн асар нь:
🔹Эх, нярайн хэсэг бүхий “Хүүхэд, гэр бүлийн асар”
🔹Хүүхэд багачууд зураг зурж, будах хэсэг
🔹Хүүхдийн нүүрэн дээр зураг зурах “Face Painting Zone”
🔹Гэр бүл, найз нөхдөөрөө зураг авахуулах “Photo Booth” зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас бүрдлээ.
👉Хүүхэд багачуудын оролцоог дэмжих, хөгжөөнт арга хэмжээг зохион байгуулах зорилгоор:
🔹 “Дүдү машины тэмцээн”
🔹“Корнхоллын тэмцээн”
🔹“Зургийн уралдаан”-ыг тус тус зохион байгууллаа.
👉Тэмцээнүүдэд:
🔹 Дүдү машины уралдаанд 17 хүүхэд,
🔹Корнхоллын тэмцээнд 15 хүүхэд,
🔹Зургийн уралдаанд 50 хүүхэд оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
🎉Мөн хүүхдийг төөрөх, алга болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих хэсэг бүхий гарын бугуйвчийг 300 гаруй хүүхэд багачуудад тараан ажиллалаа.
👍Арга хэмжээг хамтран зохион байгуулсан “Монголын Сайн Дурынхны Төв”-д талархал илэрхийлье.
2026/06/02
Монгол орны өнцөг булан бүрд суугаа хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хүүхэд бүр гэр бүлдээ хайрлуулж, хамгаалагдан, аюулгүй орчинд өсөж бойжихын ерөөлийг өргөн дэвшүүлье.🎊
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь хүүхдийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрх хамгааллыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь төр, байгууллага, гэр бүл, иргэн бүрийн хамтын үүрэг билээ. Иймд хүүхдийн эрхийг дээдлэн хамгаалж, тэдний хөгжил, сайн сайхны төлөө хамтдаа, тууштай ажиллахыг уриалж байна.
Та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амар амгалан, хүүхэд багачуудын минь инээд хөөрөөр дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХҮН БҮР ХАМТДАА, ТУУШТАЙ АЖИЛЛАЦГААЯ!
2026/06/01
✅Баянзүрх дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит бус хурал боллоо.
📅Баянзүрх дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит бус хурал 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. 
📌Хурлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцүүлэн шийдвэрлэж ажиллалаа.
2026/05/25

📌 “Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2026 оны 05-р сарын 22,23-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө🇲🇳
🎓 Хөтөлбөрт улс орон даяарх 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 126 сурагч сонгон шалгарсан юм.
Уг хөтөлбөрт Баянгол дүүргээс:
- НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Анар
- НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ангараг
- НЕБ-ын 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намуундарь
- НЕБ-ын 93-р сургуулийн 11-р ангийн сурагч Н.Жаргалан
- НЕБ-ын Оюуны тулга сургуулийн 12-р ангийн Х.Нандинхишиг
- НЕБ-ын ЭӨС-сургуулийн 11-р ангийн Т.Цэндхорол
нар амжилттай оролцлоо
2026/05/25

🏟️  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, нийгэмшүүлэх, спортоор дамжуулан тэдэнд урам зориг өгөх зорилготой спорт наадам зохион байгуулагдлаа. 
Тус арга хэмжээг Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон тусгай хэрэгцээт боловсрол олгодог 🏫 70 дугаар сургуулийн хамт олон хамтран зохион байгуулсан юм. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бие махбод болон танин мэдэхүйн өвөрмөц онцлогоос шалтгаалан орон зайн баримжаа алдагдах, орчиндоо дасан зохицох чадвар сулрах, анхаарал төвлөрөлт сарних зэрэг бэрхшээлүүд нийтлэг ажиглагддаг тул энэхүү 💫 наадам нь зөвхөн тэмцээн уралдаан гэхээсээ илүү сэргээн засах, сэтгэл зүйн өндөр ач холбогдолтой ажил болж юм.
Спорт наадмыг хүүхдүүдийн хөдөлгөөний дутагдлыг нөхөх, зай ба хүчийг хэмжиж сургах, мэдрэмжийг сайжруулахад чиглэсэн ⛳️ спортын зургаан үндсэн төрлөөр зохион байгуулсан бөгөөд тамирчин хүүхдүүд өөрсдийн хариу үйлдлийн хурд, анхаарал төвлөрөлт, тэвчээр хатуужлаа сорин өрсөлдөв. 
Тэмцээний явцад хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ баг болон хамтран ажилласнаар тусгаарлагдмал байдлаа даван туулж, нийгэмших, өөртөө итгэх итгэлээ сэргээх бодит боломж бүрдсэн юм. Тэмцээн тус бүрд авьяас чадвар, хурд хүчээрээ тэргүүлж, эхний гурван байр 🏅 эзэлсэн тамирчдыг шагнаж урамшуулав
2026/05/22

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 25
ЭНЭ 7 ХОНОГ 2219
ЭНЭ САР 2219
НИЙТ 105736

Холбоо барих

Хаяг:
Монгол улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо Наадамчдын өргөн чөлөө Хангарьди ордон б өргөтгөл 1205 тоот

Холбоо барих:
Утас: +976-11-322418
Цахим шуудан: ubchild@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.