2026 ОНЫ 09 САРЫН 20, НЯМ ГАРИГ
Налайх Баянзүрх Багануур Багахангай Хан-Уул Сүхбаатар Чингэлтэй Сонгинохайрхан Баянгол

Зөвлөмж, Зөвлөгөө

Та бүхэн амралт, зугаалга, аялалаар явахдаа бага насны хүүхдээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж анхаарлаа бүү сулруулаарай 😍НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД😍
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Шар усны үерийн үед үүсэх бактерийн халдварын эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг дагаарай‼️
2024/03/21
Сар шинийн өдрүүдээо хүүхэд багачуудаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх санамжийг хүргэж байна.
2024/02/09
XVII-р жарны "Хилэнт эх хэмээх модон луу жил"-ийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
2024/02/09
ЖИЛ БҮРИЙН 11 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ДАРАА ОНЫ 5 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН БАЙДАГ.
Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор:
Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг. Иймээс хурдан морины уралдаанд бага насны хүүхдийг оролцуулж, хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.
2024/02/09

Видео мэдээ

Гэр бүлийн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал контентийн ээлжит дугаарыг хүргэж байна.
2023/12/15
Дэлхийн Хүүхдийн Өдрийг тохиолдуулан хүүхэд бүрийн эрхийг хангасан ИЛҮҮ ТЭГШ, ИЛҮҮ ХҮРТЭЭМЖТЭЙ нийгмийг бүтээхийн төлөө та бидэнтэй нэгдээрэй.
One team for children’s rights
This #WorldChildrensDay, let’s stand up for a more equal, inclusive world #ForEveryChild.
UNICEF Mongolia
Э. Ариунтамир
Battur Batbaatar
Khulan Onolbaatar
Khandsuren Gantogtokh
Tommy Bilguun
Chinzorig Baatarsukh
2023/11/28
Гэр бүлийн харилцаа, хандлага, үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил болон гэр бүлийн сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал подкастыг хүргэж байна.
2023/10/25
Гэр бүлийн харилцаа, хандлага, үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил болон гэр бүлийн сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал подкастыг хүргэж байна.
2023/10/25
Гэр бүлийн харилцаа, хандлага, үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил болон гэр бүлийн сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой "Хайрын өрөг" цуврал контентийг хүргэж байна.
2023/10/25
Гэр бүлийн боловсрол олгох "Хайрын өрөг" цуврал контентийн ээлжит дугаарыг хүргэж байна.
2023/10/25

Цаг үеийн мэдээ

2025/04/15
•	Цахим сүлжээнд нийтэлж байгаа зүйлээсээ шалтгаалж олон нийт, найзууд, сонгосон найзууд эсвэл зөвхөн өөрт /public, friends, close friend, only me/ гэсэн сонголтуудын тохиромжтойг сонгож хэнтэй хуваалцахаа нарийн хянамгай шийдэж байх хэрэгтэй.
•	Аливаа нийтлэл дээр өөрийгөө тааглах /tag/, эсвэл тааглахгүй, мэншион /mention/ хийхгүй байхад анхаарна. Тааглах гэдэг нь тухайн зураг болон пост дээр байгаа хүнийг нэр заан оруулахыг хэлнэ. Мэншион гэдэг нь тухайн хүнийг нэр дурдахад ашигладаг бөгөөд Фэйсбүүк автоматаар тухайн хүний аккаунтын нэрийг гаргахад автоматаар санал болгох байдлаар гарч ирдэг.
•	Хэт хувийн чанартай мэдээллийг зөвхөн нэг хүнтэй ч цахим орчинд хуваалцсан бай (мессенжер болон бусад) энэ мэдээлэл нь цааш хальж, өөр олон хүмүүст харагдаж болзошгүй гэдгийг санаж явах хэрэгтэй.
•	Хил хязгаараа тогтоогоорой. Цахим орчинд эерэг байж, сөрөг сэтгэгдэл, үйлдлүүдийг аль болох хязгаарлах нь зүйтэй. Учир нь цахим сүлжээнд сөрөг байх нь цахим сүлжээн дэх нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй. Нийгмийн цахим сүлжээнд байршуулсан зураг, хуваалцсан зүйлс зэргийг ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхэн, багш нар цаашлаад ирээдүйн ажил олгогч, их сургуулийн багш нар харж болох учир анхааралтай байх нь чухал.
2025/02/27
2025/02/03
2025/01/30
Нэг цэгийн үйлчилгээ ажиллаж эхэллээ.
2025/01/28
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягт шинэчилсэнийг үндэслэн уг мэдүүлгийг нөхөх зааврыг Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар баталж, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Мэдүүлэг гаргагч нь 2024 оны ХАСХОМ-т өөрийн давхар эрхэлдэг ажлын мэдээлэл, мөн гэр бүлийн гишүүдийн болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгийг мэдүүлэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалттай болсон байна.

Ийнхүү мэдүүлэг гаргагч нь Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтрэн 2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, 2025 оны 2 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.
2025/01/07

Харъяа байгууллагуудын мэдээ

🌊🎨 “БҮҮ БАС – Усны аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдаан 🎨🌊

Хүүхдийн оролцоо, бүтээлч санаачилгыг дэмжих, усны ослоос урьдчилан сэргийлэх, усны аюулгүй байдлын талаарх зөв ойлголт, хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор гар зургийн уралдаан зарлаж байна.

👧🏻🧒🏻 Хамрах хүрээ: 14–17 насны хүүхдүүд
🏆 Шагнал: Эхний 3 байр
📅 Бүтээл хүлээн авах хугацаа: 2026.09.08–09.11
📍 Бүтээлээ: Өөрийн оршин суугаа хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд өгнө үү.
📞 Холбогдох утас: 66554418

🏆 Шалгаруулах шаардлага

Бүтээлийг 100 оноогоор дараах шалгуурын дагуу үнэлж, эхний 3 байрыг шалгаруулна.

🔹 Сэдэвтэй нийцсэн байдал – 30 оноо
Усны аюулгүй байдал, усны ослоос урьдчилан сэргийлэх санааг зөв илэрхийлсэн байх.

🔹 Бүтээлч санаа, өвөрмөц байдал – 25 оноо
Шинэлэг, сонирхолтой санаа, өөрийн онцлогийг тусгасан байх.

🔹 Санаа, агуулгын илэрхийлэл – 20 оноо
Усны аюулгүй байдлын талаарх зөв хандлага, сэрэмжлүүлгийг ойлгомжтой илэрхийлсэн байх.

🔹 Уран сайхны шийдэл – 15 оноо
Зохиомж, дүрслэл, өнгөний зохицол, бүтээлийн ерөнхий харагдах байдал.

🔹 Бие даасан байдал – 10 оноо
Оролцогч өөрийн санаа, бүтээлээр бие даан гүйцэтгэсэн байх.

🏆 Нийт: 100 оноо  #БүүБас
2026/09/08
📢 “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” АЯНЫ ХҮРЭЭНД "ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЖ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
👨‍👩‍👧‍👦 Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой.
⚠️ Мөн хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд орчны эрсдэлийг үнэлж, үнэлгээнд үндэслэн ахуйн болон орчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм.
📅 Аян 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
✨ Иймд хүн бүр хүүхдэдээ ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай.
🔎 Үнэлгээ бөглөх линкүүд
1️⃣ Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх замын аюулгүй байдлын үнэлгээ
🔗 https://docs.google.com/.../1FAIpQLSfwvOI0pW7.../viewform...
2️⃣ Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээний линк:
🔗 https://docs.google.com/.../1FAIpQLSdRruveWa7.../viewform...
3️⃣ Эцэг эхчүүд – гэрийн орчны аюулгүй байдлын үнэлгээний линк:
🔗 https://docs.google.com/.../1FAIpQLSf1qVqTL8l.../viewform...
4️⃣ Төр болон хувийн хэвшлийн байгууллагын аюулгүй байдлын үнэлгээний линк:
🔗 https://docs.google.com/.../1FAIpQLSfLPMPC.../viewform...
2026/08/31
📌СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс нь Хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан болон Түр хамгаалах байранд ажиллах сэтгэл зүйч сонгон шалгаруулж ажилд авна.

📚 Тавигдах шаардлага:
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Дүн шинжилгээ хийх
Асуудал шийдвэрлэх
Багаар ажиллах ур чадвартай байх

🎓 Мэргэжлийн чиглэл:
Нийгмийн ажил, Сэтгэл судлал, Эрх зүй, Гэр бүл судлал, Боловсрол судлал, Багш, Социологи, Хүн ам зүй зэрэг холбогдох мэргэжлүүд

📄 Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет (Маягт А)
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар
Тухайн албан тушаалд томилогдох тухай хүсэлт
Иргэний үнэмлэхний хуулбар
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
4x3 хэмжээтэй цээж зураг-2 хувь

📞 Холбоо барих:
Утас: 88845336
2026/08/14
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ
2026/06/22
2026/06/16
2026/06/08

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 4
ЭНЭ 7 ХОНОГ 0
ЭНЭ САР 2114
НИЙТ 120176

Холбоо барих

Хаяг:
Монгол улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо Наадамчдын өргөн чөлөө Хангарьди ордон б өргөтгөл 1205 тоот

Холбоо барих:
Утас: +976-11-322418
Цахим шуудан: ubchild@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.